ХЯНАЛТЫН ТӨВ БАЙГУУЛЛАГА

ХАРИУЦЛАГЫН ЕРӨНХИЙ ХОРОО

ХҮН намын дүрмийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Намын бүх шатны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг хянан шалгаж, энэ талаар гишүүдээс гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий хяналтын төв байгууллага нь намын Хариуцлагын хороо байна” гэж заасан байдаг.

Хариуцлагын хороо нь Хариуцлагын ерөнхий хороо, нийслэлийн Хариуцлагын хороо, аймгийн Хариуцлагын хороо, дүүргийн Хариуцлагын хороо, сумын хариуцлагын төлөөлөгч, хорооны хариуцлагын төлөөлөгчөөс бүрдэнэ. Өнөөдрийн байдлаар Хариуцлагын ерөнхий хороо эмхлэгдэн, ХҮН намын 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн намын ээлжит II Их хурлаас сонгогдон намын санхүүгийн хяналт, үйл ажиллагааны хяналт, ёс зүйн хяналтын гэсэн гурван үндсэн чиглэлийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Ажиллах журам Татах