Нийслэл хотоо орчин үеийн ухаалаг, тогтвортой хөгжлийн замналд хөтөлж, иргэдийн амьдрах орчныг сайжруулж дэд бүтэц, ногоон хөгжилд суурилсан хотын ирээдүйг бүтээхэд таны сонголт хэрэгтэй байна.

Дэлгэрэнгүй

Анхны эмэгтэй, мэргэшсэн хотын даргатай болъё

XYH намын Нийслэлийн намын хорооны дарга Э.Золзаяа нь Хүрээлэн буй орчны нөөцийн менежмент магистрын зэрэгтэй, хотын хөгжлийн бодлого, орон зайн төлөвлөлт дизайны чиглэлээр сүүлийн 10 орчим жил ажиллаж мэргэшсэн мэргэжилтэн.

Дэлгэрэнгүй

Орчин төвтэй шийдэл

ХОТЫН ЗАЛУУСЫН ОЧИХ ГАЗАР, ОРОН ЗАЙНУУДЫГ ОЛНООР БИЙ БОЛГОХ ЧИГЛЭЛД

Залууст чөлөөт цагаа өнгөрөөх спорт, биеийн тамирын талбай зэрэг бүтээн байгуулалтыг насны онцлогт тохируулан олноор бий болгохоос гадна соёл, гоо зүйн боловсролыг нь дээшлүүлэх бүтээн байгуулалтын ажлууд тусгасан нь онцлог. Дэлхийн бухий л хотуудад хамгийн хөл хөдөлгөөнтэй байдаг модерн арт галлерей гэх мэт залуучуудын амьдралын хэв маягийг эергээр өөрчилсөн бодит бүтээн байгуулалтууд, чөлөөт цагийн орон зайг мэргэжлийн төлөвлөлт дизайнаар бутээн байгуулж тасралтгуй тордон сайжруулах менежменттэй болгоно.

ХҮҮХДИЙН ОРОН ЗАЙГ ХАДГАЛАН АВЧ
ҮЛДЭЭХ, ШИНЭЭР БУТЭЭХ ЧИГЛЭЛД

Хүүхдийн насны онцлогт таарсан тоглоомын зориулалтуудыг нарийвчлан зааглаж өгснөөр бүх хүүхдийн хөгжилд таарсан орон зайнууд хотод олноор үүсэх боломжтой. Манай хотод одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд л зориулсан талбайг арай ядан төлөвлөж өгсөн байх нь түгээмэл.

ХОТОД ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ
БИЗНЕСҮҮДИЙГ ДЭМЖИХ ЧИГЛЭЛД

Автомашинд зориулан төлөвлөгдсөн орчинд хүний хөлийн урсгалыг нэмэгдүүлэхийн тулд төлөвлөлтийн мэргэжилтнууд ажилладаг. Гудамж, олон нийтийн орон зай, үйлчилгээний орон зайг төлөвлөх онол, аргачлалууд дэлхийн хотуудад хэдийнээ бодитоор хэрэглэгддэг бол бид хотын төвөөсөө багахан зэрэг алсрахад л үйлчилгээний бизнесууд өрсөлдөх чадваргүй болдог нь хот гудамж төлөвлөлтийн алдаатай холбоотой. Бид үүнийг цогцоор нь өөрчлөх чадамжтай.

ТҮГЖРЭЛИЙН АСУУДЛЫГ БОГИНО
ХУГАЦААНД ШИЙДЭХ ЧИГЛЭЛД

Хүүхдийн насны онцлогт таарсан тоглоомын зориулалтуудыг нарийвчлан зааглаж өгснөөр бүх хүүхдийн хөгжилд таарсан орон зайнууд хотод олноор үүсэх боломжтой. Манай хотод одоо сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд л зориулсан талбайг арай ядан төлөвлөж өгсөн байх нь түгээмэл.