Гишүүний бүртгэл

Үзэл баримтлал

ХҮН нам нь байгальд ойр, эрх чөлөөт Монголын язгуур үнэт зүйлд тулгуурласан, үндэсний эрх ашиг, эв нэгдэл, хүний эрхэм чанар, эрх чөлөө, хувийн өмч, хүний хөгжил, тэгш боломж, бизнес хийх, хөдөлмөрлөх, бүтээх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн ХҮМҮҮНЛЭГ ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ҮЗЭЛ-ийг баримтална.

За андгай

ХҮН намын гишүүд бид:

Сахилга баттай

Бид баталсан дүрэм, дотоод дэг журмаа мөрдөж, удирдах, удирдуулах ёс, итгэлцэл, хүндлэл, хатуу сахилга батыг барьж алсыг хамтдаа зорьсон анд, нөхөд байна.

Нэгдсэн байр суурьтай

Намын үзэл баримтлал, албан ёсоор баталсан бодлого, шийдвэрийг дагаж мөрдөнө. Намын албан ёсны байр суурь тодорхой болсон бол зөрүүдлэн муйхарлалгүй. Олонхын саналаар гаргасан шийдвэрийг хүндэлж, дагана.

Эв нэгдэлтэй

Ямар ч тохиолдолд алсын зорилго, нийтлэг эрх ашгийг дээдэлж, эв нэгдлийг эрхэмлэнэ. Урваж шарвах, итгэл алдахыг тэвчихгүй.

Эрх ашгийн эрэмбэтэй

Улс орны эрх ашиг намын эрх ашгаас, нам, багийн эрх ашиг хувийн эрх ашгаас ямагт дээгүүр байна. Нийтийн зорилго, багийн амжилтын төлөө хувийн сонирхлоо хойш тавьж, багийн шийдвэрийг хүндлэн хүчээ өгнө.

Авлигагүй

Авлига авах, өгөх, зуучлахыг хатуу цээрлэж, авлигаас ангид байна. Авлигын асуудалд холбогдсон бол намын зүгээс санаачилга гарган хууль хяналтын байгууллагад хандахад эмзэглэхгүй.

Санамж: Анкетыг кирилл үсгээр бөглөнө үү. Таны мэдээллийг зөвхөн ХҮН намын дотоод хэрэгцээнд ашиглах болно.