Энэхүү мөрийн хөтөлбөр нь Монгол Улсын Их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох ХҮН намын зүгээс Хүмүүнлэг эрх чөлөөний үзэл санаанд үндэслэн, Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай, Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулиудад нийцүүлэн боловсруулсан Бодлогын баримт бичиг болно.
Хүчтэй бэхэжсэн итгэл үнэмшилдээ үнэнч байж салбар бүрийн мэргэжлийн, нэр цэвэр, ёс зүйтэй шинэ үеийнхнийг нэгтгэн УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэх болно. Хамгийн өөдрөг, эерэг итгэл үнэмшилтэй багийг бид бүрдүүллээ.