Баян-Өлгий аймгийн ХҮН намын хороо "ХҮН ХӨГЖИЛ-2025" баярын хурал, намын байрны нээлтээ хийлээ.

Баян-Өлгий аймгийн ХҮН намын хорооны байрны нээлт, “ХҮН ХӨГЖИЛ-2025” баярын хурал буюу намын анхдугаар хурлаа ёслол төгөлдөр хийлээ.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн, ХҮН намын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Удирдах зөвлөлийн гишүүн С.Айнагүл, намын гүйцэтгэх, төлөөлөх зөвлөлийн гишүүд, Баян-Өлгий аймгийн намын хорооны дэд дарга С.Айдос болон намын гишүүд, тэргүүлэгчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцов.

Тус баярын хуралд Баян-Өлгий аймгийн төв болон 13 сумын намын үүрийн дарга, төлөөлөл, гишүүд дэмжигчид нийт 400 гаруй хүн оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Найдалаа “ХҮН ХӨГЖИЛ-2025” баярын хурлыг нээж хэлсэн үгэндээ:

“ХҮН нам намчирхахгүй, намын гишүүнчлэл үл харгалзан чадвартай боловсон хүчнийг дэмжиж ажиллана. Баян-Өлгий аймаг “Элсэлтийн шалгалт”-ын оноогоор сүүл мушгих ёсгүй. Бодлогын болон зохион байгуулалтын өөрчлөлт хийнэ. Авлига хулгайтай эвлэрэхгүй, ялангуяа боловсролын салбарт авлига байх ёсгүй” гэдгийг онцлов.

УЗ-ын гишүүн С.Айнагүл Баян-Өлгий аймгийн ХҮН намын зүгээс авч хэрэгжүүлэх зорилгуудаа хурлын үеэр ард иргэд, гишүүд, дэмжигчдэд танилцуулав.

Удирдах зөвлөлийн гишүүн С.Айнагүл:

"ХҮН намын үндсэн зорилтуудыг орон нутгийн ард иргэд, намын гишүүд дэмжигчдэдээ сурталчлан таниулж, эгнээгээ тэлж, намын удирдах байгууллагаас гаргасан улс төрийн зорилгуудаа хэрэгжүүлж, ирэх сонгуулиудад өнгөрсөн сонгуулиудаар гаргасан амжилтуудаа улам нэмэгдүүлж, Баян-Өлгий аймгийн ХҮН нам шат, шатны сонгуульд амжилтаа ахиулна" гэсэн амлалтыг өгөв.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх