УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Тогтвортой хөгжилд олон талт хамтын ажиллагаа чухал

УИХ-ын Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооноос олон улсын болон донор байгууллагуудтай санал солилцох, зөвшилцөх уулзалтыг зохион байгууллаа.

Уулзалтад НҮБ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Европын холбоо, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Германы хамтын ажиллагааны байгууллага болон зарим элчин сайдууд оролцлоо.

Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, УИХ-ын гишүүн Б. Мөнхсоёл уг уулзалтын ач холбогдлыг “Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд олон талт хамтын ажиллагааг бэхжүүлэх, дан ганцаар хийхээс илүүг хэрэгжүүлж, хамтдаа өндөр үр дүнд хүрэх нь чухал” хэмээн онцлов.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх