2024 оны аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн үр дүнгийн тайлан, дүгнэлтийн хурлаа хийлээ.
Тус хуралд 21 аймаг, 9 дүүргийн намын хороодын дарга, төлөөлөл болон нэр дэвшигчид нийт 250 төлөөлөл оролцов.
Сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гадаад, дотоод хүчин зүйлүүдийг нээлттэй дүгнэж, цаашид анхаарах асуудлуудаа ил тод хэлэлцэв.