УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал нар 2024 оны 9 сарын 21-ний өдрийн бямба гарагт Хөвсгөл аймгийн төв, Мөрөн хотын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0257 дугаар анги дээр очиж ажиллан Хилийн цэргийн ангийн удирдлагуудтай Монгол улсын хил хамгаалах бодлого, хилчдийн гэр бүлд тулгардаг нийгмийн асуудал, тэр дундаа хилчдийн хүүхдүүдийг сурч боловсрох эрх, таатай орчин нөхцөлөөр хангах асуудлаар нээлттэй санал солилцож, зарим асуудлыг ажил үүргийн хүрээнд шийдвэрлэхээр боллоо.