УИХ-ын гишүүн П.Ганзориг, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд П.Наранбаяр, УИХ-ын гишүүн, ИЦББХ-ны дарга Ж.Золжаргал нар Орхон аймагт ажиллаж МУ-ын Засгийн газрын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр болон 2025 оны төсвийн төслийн талаар иргэд олон нийтэд мэдээлэл өгч санал хүсэлтийг сонсох уулзалт хийлээ.