2024 оны 9-р сарын 14-ний өдөр Дархан-Уул аймагт Булган, Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв аймгийн гишүүд дэмжигчдийн хүсэлтээр “ХҮН АКАДЕМИ” улс төрийн манлайллын хөтөлбөрөө орон нутагт амжилттай зохион байгууллаа. Сургагч багшаар ХҮН намын удирдах зөвлөлийн гишүүд болох УИХ-ын гишүүн Б.Найдалаа, УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл, УИХ-ын гишүүний зөвлөх Г. Энхтөр, хөтөлбөрийн ерөнхий зохицуулагч М.Бямбасүрэн нар бэлтгэгдсэн тусгай хөтөлбөрийн дагуу ажиллав. Амжилттай төгссөн 45 хүнд академийн батламжийг гардуулж, цаашдынх нь улс төрийн үйл хэрэгт амжилт хүслээ.