Сөүл, Мокпо, Гуангжу хотуудын Монгол таун, Монгол хоолны газруудад иргэдтэй нээлттэй уулзалт хийж, ХҮН намын дарга Т.Доржханд УИХ-ын гишүүний хувиар тайлангаа тавилаа.
Монголд хэрэгтэй эмч, багш, инженер гээд олон мэргэжилтэй ажилтнууд хог цэвэрлэж, айл нүүлгэж байгаад харамсаж байгааг шийдвэр гаргагч нарт дамжуулахыг хүсэв.
Тус уулзалтуудад ХҮН намын УЗ гишүүн С.Санасэр, Нарийн бичгийн дарга Г.Дөлгөөн, Дүүргийн намын хорооны дарга С.Бямбаасүрэн нар оролцов.