ХҮН намын Удирдах зөвлөлийн 2024.07.26-ны өдрийн хуралдаанаар цаг үеийн хэд хэдэн асуудлыг хэлэлцсэний дотор Монгол Улс дахь хуний эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдал, сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхааралд өртөөд байгаа сэтгүүлчид хорих ял оноосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шалгагдаж байсан иргэн хууль сахиулах байгууллагын улмаас амь насаа алдсан байж болзошгүй зэрэг асуудлыг тухайлан хэлэлцэж, намын УИХ болон Засгийн газар дахь төлөөллүүдэд өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд хүний эрхийн баталгааг бодитой хангах, тодорхой хүний эрхийн зөрчлүүдийн шалтгаан нөхцөлийг тодруулах, хууль сахиулах байгууллагад тогтолцооны шинжтэй өөрчлөлтүүдийг хийх, тэдгээр байгууллагын албан хаагдад хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшуулэх, буруутай этгээдуудед хариуцлага тооцуулах чиглэлээр онцгой анхаарч ажиллах чиглэл өглөө.
ХҮН нам ардчилсан ёс, хүний эрх, эрх чөлөөг үндсэн үнэт зүйлээ болгон тодорхойлсон улс терийн хучний хувьд цаашид хүний эрхийн зөрчилтэй тууштай тэмцэх бөгөөд төрийн албан хаагчдын зүгээс эрүүдэн шүүлтийн шинжтэй хүчирхийллийн үйлдлийн улмаас иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санаагаар хохирсон, иргэд, сэтгүүлчдийн хэвлэн нийтлэх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, тайван замаар жагсах, цуглах эрхийн асуудал дээр нийт иргэд, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудыг хамтран ажиллахыг уриалж байна.