“ХҮН 50:50” бодлогын хүрээнд ХҮН нам эмэгтэй гишүүддээ менторшип семинар зохион байгууллаа.

“ХҮН 50:50” бодлогын хүрээнд ХҮН нам эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээтэй хамтран эмэгтэйчүүдэд улс төрийн зорилго, манлайллын арга барилаа нөхцөл байдалдаа нийцүүлэн оновчлоход нь зөвлөн туслах, өөрсдийн бодит амьдралын туршлагаас хуваалцах, оролцогчид өөрсдийгөө хөгжүүлэх,  карьерын төлөвлөгөө, хувийн хүний хөгжилд нь хувь нэмэр оруулах, ур чадвараа сайжруулахад нь урам зориг өгөх зорилготой менторшипийн уулзалт семинар зохион байгууллаа.

Удирдах зөвлөлийн гишүүн Б.Найдалаа, Б.Мөнхсоёл, Г.Уянгахишиг, Л.Энхнасан, Ш.Энхтуул нар өөрсдийн улс төр, сонгуулийн кампанит ажлын туршлага, мэдлэг, мэдээллээ хуваалцсан үр өгөөжтэй уулзалт яриа өрнөлөө.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх
Сонгууль 2024