Нийслэлийн Засаг даргын өргөн барьсан хуулийн төслийг НИТХ дахь ХҮН намын бүлэг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ.

Тус хуралд бизнес, ААН-ийн төлөөллүүд ч оролцов.

Эсэргүүцсэн үндэслэл:

1. Нийслэлийн 1.7 сая иргэн болон барилга, автомашины бизнес эрхлэгчдийн эрх ашгийг ноцтой хөндөж байгаа атлаа нийгмийн олон талт бүлэгтэй огт зөвшилцөөгүй. Цөөн жишээ хэлье. Хотын төвөөр зорчиход иргэд 27 мянган төгрөг төлөх ёстой болно. 30 хоног зорчлоо гэхэд 900 мянга дөхнө. Иргэдийнхээ халаасыг тэмтэрч буй атлаа, иргэдээсээ асуугаагүй нэгэн зүйл.

Газар албадан чөлөөлөхийг хуулийн төслийн 14-р зүйлд 18 үндэслэлээр тодорхойлжээ. Уг хууль батлагдмагц нийслэлд А зөвшөөрөл авчихсан байгаа барилгын 1,500 зөвшөөрлийг цуцлахаа Нийслэлийн засаг дарга 10-р сарын 18-нд Төрийн ордонд мэдэгдсэн. Энэ бол барилгын салбарт шууд нөлөөлнө. Мөн л барилгынхантай огт ярилцаагүй нэгэн зүйл.

Автомашины дугаар олголтын хязгаарлалтын талаар автомашины бизнес эрхлэгч нартай огт ярилцаагүй нэгэн зүйл.

2. Хуулийг яаралтай горимоор хэлэлцэхдээ УИХ-ын чуулганы дэгийн тухай хуулийн 24-р зүйлийг ашигладаг. Гэтэл уг хуулийг тйм горимоор хэлэлцэх шаардлагагүй бөгөөд Хууль тогтоомжийн хууль, Нийтийн сонсголын хууль, Захиргааны ерөнхий хуульд заасан олон нийтээс асуух, сонсгол зохион байгуулах бүх процессийг зөрчсөн байна. Хэн ч мэдэхгүй, ойлгоогүй, зөвшөөрөөгүй байхад гаргаж буй шорвог давс шиг хууль нийгмийг тэр чигт нь бухимдуулах нь ойлгомжтой.

3. Нийслэл гэдэг их айл. Түгжрэлээс авахуулаад, орон сууцжуулах хүртэл бүх асуудлыг хуульчлах нь буруу. Нийслэлийн өдөр тутмын амьдралыг зөв бодлого, зөв төлөвлөлт, зөв соёлоор чиглүүлэх учиртай.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх
Сонгууль 2024