Бизнесийн орчин: Таны санал хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Д.Энхтүвшин болон Жүр Үр ХХК-ийн захирал Б.Мөнхзул нар зочин илтгэгчээр оролцож бизнесийн салбарт тулгамдаж байгаа болон бизнесийн орчинг хэрхэн өөрчлөн шинэчлэх асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн юм.

Бизнесийн орчны талаар улсын хэмжээнд судалгаа хийхэд бизнесийн орчин тааруу гэсэн дүн гарсан.  Том зургаар нь харахаар хувийн хэвшил давамгайлсан, чөлөөт зах зээл өнгөрсөн 33 жилийн хугацаанд бий болж чадаагүй байгааг хэлсэн юм.

2021 онд 147,000 аж ахуйн нэгж байгууллага бүртгэлтэй байгаа ч “Топ 100” аж ахуйн нэгж л дотоодын нийт бүтээгдэхүүний 80% дангаараа бүрдүүлж байна. Эндээс Монголд бизнесийн орчин нөхцөл ямар байгаа нь харагдаж байгааг зочин илтгэгч нар онцоллоо.

ХҮН намын мөрийн хөтөлбөр боловсруулах баг “Мэргэжилтнүүдээ сонсъё” уриан дор цуврал уулзалт хэлэлцүүлгийг зохион байгуулна.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх
Сонгууль 2024