Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар УРБАНИСТ, Э.ЗОЛЗАЯА сонгогдлоо.

Өнөөдөр Нийслэлийн ХҮН намын хороо хуралдлаа. Тус хурлаар НИТХ-ын төлөөлөгч, Нийслэлийн намын хороон дарга П.Наранбаяр өөрийн хүсэлтээр ажлаа өгсөн тул, шинэ даргын сонгууль болов.

Сонгуульд эдийн засагч Ц.Лут-очир, урбанист Э.Золзаяа, KW Mongolia франчайз эзэмшигч Л.Одсүрэн нар өрсөлдлөө.

Урбанист Э.Золзаяа нийт төлөөлөгчдийн олонхийн саналаар Нийслэлийн ХҮН намын хорооны даргаар сонгогдлоо.

Түүний мөрийн хөтөлбөрийн онцлогоос:

Нийслэлийн ХҮН намын хороо бүх нөөцөө 2024 оны УИХ-ын сонгуульд төвлөрүүлнэ.

Авлигаар биш, таны дэмжлэгээр урагшилна
Донорын хайрцаг:
Хандив өгөх
Сонгууль 2024