МУИС-ийн ЭЗС-ийг Хүн ам зүй мэргэжлээр бакалавр, статистик судалгааны чиглэлээр мэргэшсэн. 2020-2024 онд ХҮН нам, УИХ-н гишүүний ажлын алба, НИТХ дахь ХҮН намын бүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, улс төрийн туршлага хуримтлуулсан.
Тэрбээр нийслэлийн иргэдэд тулгамдсан асуудлууд болох үерийн гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, ногоон байгууламж тохижилтыг нэмэгдүүлэх, хог хаягдлын менежментийг төгөлдөржүүлэх чиглэлд анхаарч ажиллах зорилготойгоор энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байна.
Иргэдийн оролцоо саналыг хангаж, асуудлын шийдэлд бүх оролцогч талууд харилцан нээлттэй, ил тод байх нөхцөлийг бүрдүүлэх нь эерэг үр дүнд хүргэдэг болохыг тэрбээр өөрийн ажлын туршлагаасаа ойлгон, цаашид энэхүү хандлагыг Нийслэлийн шийдвэр гаргалтад хэвшүүлэхийн төлөө ажиллана.