1 -р тойрог

Баянгол дүүрэг

Сумъяагийн

Билгүүн

Шатрын спортын Их мастер цолтой тамирчин, дасгалжуулагч. МУИС-ийг даатгалын мэргэжлээр төгссөн. Спортын онцлогоос шалтгаалан аливааг олон талаас нь дүгнэн анализ хийж шийдвэр гаргалтыг буурь суурьтай тооцоололтой хийдэг. Хийж буй зүйлийнхээ эцсийг үзэж хариултыг нь олж байж салдаг дадалтай.

Намын бодлого, төлөвлөлтөнд өөрийн үзсэн харсан мэддэг зүйлээ ашиглан оюун ухаан, логик сэтгэлгээгээ зориулах бүрэн чадвартай бөгөөд тэмцээн уралдаанд оролцохоор дэлхийн 45 гаруй орны 150 гаруй хотоор явж байсан туршлагаас нь үүдэн дэлхийн хөгжингүй орнууд, хөгжиж буй орнууд болон хөгжил буурай орнуудын ялгааг анзаарч хүндээ ээлтэй, аюулгүй, амар тайван гэнэтийн шийдвэргүй Улаанбаатар хотын төлөө ажиллаж чадах мэргэжилтэн юм.

Улаанбаатарын тулгамдсан асуудал болох машин-дугуй-явган замын зөв зохистой харьцааг олж хөгжингүй орнуудын төсөр шийдлүүдийг нэвтрүүлэхийг зорихын сацуу хог хаягдал, орчны бохирдлын асуудлыг төр болон иргэд хэрхэн хамтран шийдэх боломжийг эрэлхийлэх ажиллана.