Сэтгэл зүйч бөгөөд нийгмийн удирдлагын магистр зэрэгтэй. Нийгэмд тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх чиглэлээр 25 жил ажиллаж байна. Олон төсөл, хөтөлбөрүүдэд оролцож, үр дүнтэй шийдвэрүүдийг гаргаж хэрэгжүүлж ирсэн нэгэн.
ХҮН намын хамтран ажиллаж буй засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд бүх аймаг, дүүрэгт гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвүүдийг байгуулж ажиллуулахыг төлөвлөж байгаа. Тиймээс ч нийслэлд гэр бүл, хүн амын онцлогт нийцсэн бодлогыг хэрэгжүүлэхэд өөрийн мэдлэг, туршлагаа ашиглан хувь нэмрээ оруулах зорилго тавьсан мэргэжилтэн.
Тэрбээр гэр бүлийн үл ойлголцолоос үүдэлтэй ажилгүйдэл, сэтгэл гутрал, донтолтыг арилгах үүднээс залуучуудын боловсролын болон мэргэжлийн сургалтанд дэмжлэг үзүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг бизнес инкубацын үйлчилгээг бий болгох, гарааны бизнес эрхлэгч, инновац, судалгаа хөгжүүлэгчдэд зориулсан хөнгөлөлттэй санхүүжилтийг нэмэгдүүлэхээр зорилго тавин ажиллана.