12-р тойрог

Налайх дүүрэг

Нямсүрэнгийн

Энхсайхан

Эмпасофт Технологийн сургуулийг үүсгэн байгуулалцаж, мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг бүрдүүлэх, эрдэм шинжилгээний бүтээл санаачилгуудыг дэмжих ажлыг явуулж байна. 2022 онд Олон улсын Көүчинг Холбооны итгэмжлэгдсэн көүч болон дотоодын болон гадаадын иргэд рүү чиглүүлэх үйлчилгээг үзүүлдэг. 2020 онд Монголын Шинжлэх ухаан технологийн эмэгтэйчүүд ТББ үүсгэн байгуулж, Монгол улсаа Women in Tech Дэлхийн хөдөлгөөний 26 дах улсаар бүртгүүлж, Монгол дах салбарыг удирддаг.

Тэрбээр намын мөрийн хөтөлбөрийн хүрээнд боловсрол, жендерийн тэгш байдлыг ханган ажиллахад олон улсад хуримтлуулсан туршлагадаа үндэслэн хувь нэмрээ оруулах хүсэлтэй. Нийслэлийн бүх шатны боловсролын асуудалд анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлэхэд цаг хугацаа, ур чадвараа бүрэн зарцуулж ажиллана.

Алслагдсан дүүргийн хүүхдүүдийн боловсролын асуудал, багш нарын хүртээмж, тэгш оролцоо, цахим шилжилтэд анхаарлаа хандуулна. Олон улсад мэргэшсэн чиглүүлэгчийн хувьд өнөөдрийг хүртэл дотоод гадаадын 1000 гаран хүүхдэд 3000 цагийн көүчинг үйлчилгээ үзүүлэхдээ анхаарч анзаарсан асуудлаа шийдэхэд бодит хувь нэмрээ оруулна. Эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт, цахимаар өөрийн ур чадвараа хөгжүүлэн гэрээсээ ажиллах бололцоог нээж, өөрийн хамтран ажилладаг мэдээллийн технологийн компаниудын анхаарлыг өөрийн дэвших тойрогтоо хандуулж, хамтран ажиллана.