12-р тойрог

Налайх дүүрэг

Мажигийн

Нямбуу

Барилга зам гүүр авто ашиглалтын инженер мэргэжилтэй. Нийгмийн хариуцлагын хүрээнд 2011 оноос эхлэн төрийн бус байгуулагад элсэж өнөөдрийг хүртэл ажиллаж эх орондоо болон хилийн чанадад ажиллаж, амьдарч, сурч байгаа 200 гаруй мянган залуусын дуу хоолой болон хүмүүнлэгийн ажлыг тасралтгүй хийсээр байгаа. 2015 онд улаан бурхны эсрэг хамтдаа аяныг өрнүүлж Монголд 2 ширхэг байгаа оношилгооны аппаратыг худалдан авч илгээсэн, 2016 онд сэтгэлийн 1000 бэлэг аян, 2017 онд Налайх дүүрэг Чойрын нэгдсэн эмнэлгүүдэд 400 орчим сая төгрөгийн эмнэлгийн туслах хэрэгсэл хандивласан, 2017 онд дулаан өвөлжье аян, 2017-2019 онуудад зорилтод бүлгийн хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэх аянуудыг тус тус гар бий оролцож байсан туршлагатай.

Тэрбээр Ази, Европын 27 улс 80 аад хотоор аялж тухайн улсын хөгжил, хот төлөвлөлт зэргийг ажиглан дэлхийн өндөр хөгжилтэй орны хот төлөвлөлт ард иргэдэд амар тайван амьдрах нөхцөлийг хэрхэн бий болгосөн жишээнүүдийг Улаанбаатар хотдоо хэрэгжүүлэх санал санаачилгыг ирэлхийлэн ажиллах хүсэлтэй.

Налайх дүүргийн хувьд тулгамдаад байгаа асуудлуудын нэг болох буруу хот төлөвлөлт замбаагүй газар олголтоос үүдэн бусдын эрх ашиг амьдрах нөхцөлд хяналт тавьж, хоггүй цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх тал дээр ард иргэдтэй хамтран ажиллах боломжийг бүрдүүлнэ.