Монгол хэл, уран зохиолын багш. Боловсролын салбарт 12 дахь жилдээ ажиллаж байна. Хэл бичгийн ухааны доктор (Рh.D). Архангайн Багшийн сургуульд уран зохиолын багш, Нийслэлийн Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж байсан туршлагатай. Эдүгээ МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуульд Утга зохиолын багшаар ажиллаж байна.
Хүнээ дээдэлсэн, хүндээ чиглэсэн бодлого шийдвэр, үзэл баримтлалтай намын үйл хэргийг үргэлжлүүлэх, таниулан түгээх, уур бухимдал, утаа түгжрэл, ужгирсан асуудал дүүрэн хотоо хамтдаа өөрчилнө гэсэн зорилготойгоор энэ удаагийн НИТХ-ын сонгуульд өрсөлдөнө.
Сонгинохайрхан дүүрэг хүн амын нягтаршил ихтэй ч сургууль, цэцэрлэгийн тоо, чанар хүртээмж төдийлөн хангалтгүй байна. Хүнээ хөгжүүлэх бодлогын үнэт зүйл болсон боловсролын талаарх асуудалд иргэн хүний хувьд хяналттай, оролцоотой ажиллах болно.