Эрхзүйч, төрийн захиргааны менежер мэргэжилтэй. Төрийн албанд буюу Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанд дүүргээс Багахангай дүүрэгт 12 жил, Нийслэлд 5 жил ажилласан. Төрийн захиргааны дэс түшмэл тэргүүн зэрэг хүртсэн. Нийслэлийн Төрийн албан хаагчдыг давтан сургах ажилд 2017 оноос оролцож Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төвд гэрээт багшаар ажиллаж, Хууль эрх зүй, Төрийн албаны манлайлал, Орон нутгийн эдийн засаг иргэдийн оролцоо, Хөгжлийн бодолго төлөвлөлт гэх мэт 10 төрлийн хичээлүүд заадаг.
Тэрбээр НИТХ-д дэвшин шийдвэрлэхээр зорьж буй зорилго нь Багахангай дүүргийг хүний хөгжлийг тэргүүн зорилго болгосон хот болгох, бүх салбарт нээлттэй, шударга өрсөлдөөний нөхцөлийг бий болгож хэрэгжүүлэх, зам дагасан хөгжлийн хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, амины орон сууцны хороолол бий болгох, хувийн дунд сургуулиудыг байгуулах зэрэг зорилго тавин ажиллах юм.
Т. Ариунболд нь дэлхийн нийт, улс орон, хотын хөгжлийн чиг хандлага, иргэдийн хүсэл эрмэлзэл дээр суурилсан уян хатан бодлогын шийдлийг өөрийн туршлага, ур чадвар, манлайллаараа нутагшуулах бодлого баримтлана.