1 -р тойрог

Баянгол дүүрэг

Жагваралын

Төмөрхуяг

Эдийн засагч, эрх зүйч, хуульч өмгөөлөгч мэргэжилтэй. Төрийн захиргаа, Төрийн тусгай байгууллагууд болон ТББ хувийн хэвшилд мэргэжлээрээ зах зээлд шилжин орох үед өмч хувьчлал хөрөнгийн биржийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байсан. Шилжилтийн дунд үед газар тариалан хөдөө аж ахуйн чиглэлээр өөрийн мэргэжлийн дагуу ажиллаж байгаад улмаар Авлигатай тэмцэх газарт эрх зүйн салбарт хуульч мэргэжлээр одоог хүртэл Захиргаа, Эрүү, Иргэний чиглэлээр дагнан ажиллаж буй туршлагатай.

Тэрбээр 2015 онд ХҮН намыг шинэчлэн зохион байгуулахад биечлэн оролцож төлөөлөх зөвлөлийн гишүүнээр сонгогдсоноос хойш УИХ-ын удаа дараагийн сонгуульд намаа төлөөлөн нэр дэвшиж байсан.

Баянгол дүүрэг нь хүн амын дундаж давхарга болох төлөөллийг тодорхойлж байдаг онцлог давуу талтай. Эдийн засаг болоод эрх зүйн зохих мэдлэгийнхээ хүрээнд НИТХ-д сонгогдон дан ганц тойрог гэсэн хүрээлэлд баригдахгүй Улаанбаатар хотын хэмжээнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэгдэхэд дүүргийн асуудал дагаад шийдвэрлэгдэх боломжтой талаар ухуулан таниулж өөрийн ур чадвар, ажлын туршлага, хууль ёсны бөгөөд эрх зүйн үндэслэл бүхий шийдвэр, шийдэл гаргах тал дээр идэвхтэй ажиллана.