Төрийн удирдлагын магистрант. Багануур дүүрэг, орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, тэдний хэрэгцээг бодлогын түвшинд тусгах чадвартай. Шударга, тууштай байдлыг эрхэмлэн, хариуцлагатай хандлагаар бодит үр дүн авчрахыг зорьдог.
ХҮН намын залуу, шинэлэг бодлого нь нийгмийн бүхий л түвшний иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэдэг тул намынхаа нэг хэсэг болж, бодлогын түвшинд үр дүнтэй өөрчлөлт хийж чадна гэдэгт итгэлтэй байна. Шийдэлд суурилсан, бодитой өөрчлөлтүүдийг авчрах зорилготой бөгөөд дараах чиглэлд өөрийн хувь нэмрээ оруулахыг эрмэлзэж байна. Хүн бүрд тэгш боломжийг олгож, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих, орон сууц, эрүүл мэнд, боловсролын салбар дахь тэгш хүртээмжийг сайжруулахад хувь нэмрээ оруулна.
Багануур дүүргийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд түүний дараах ур чадвар, туршлага чухал үүрэгтэй гэж үзэж байна. Асуудлыг шийдвэрлэхийн тулд орон нутгийн иргэдтэй нягт харилцаатай ажиллаж, тэдний хэрэгцээ шаардлагад нийцсэн бодлого боловсруулж чадна. Санхүүгийн үр ашигтай менежмент. Багануур дүүргийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, жижиг, дунд бизнесийг дэмжих бодлогод туршлага хуримтлуулсан маань тус дүүргийн ажил эрхлэлт, орлогын асуудлуудыг шийдвэрлэхэд чухал нөлөө үзүүлнэ. Ажилласан хугацааны ур чадварууд нь бодлогын зөв шийдлүүдийг амжилттай хэрэгжүүлэх үндэс суурь болно.