Хүрээлэн буй орчны судлаач мэргэжлээр МУИС-ийг 2022 онд төгссөн. Түүний хувьд улс нь нийслэл нь иргэнээ, хүнээ боддог хүн төвтэй газар байх ёстой хэмээн үздэгээс гадна сонгогдсон улстөрчид нь иргэдийнхээ асуудлыг ойлгодог, мэддэг, хамгийн гол нь шийдлээ хүлээж буй асуудлуудыг шийдэх тов тодорхой гарц гаргалгаа, хандлагатай хүмүүс байгаасай хэмээн хүсдэг.
Ийм учраас хотын иргэд, сонгогчдод сэтгэлгээ, хандлагын эерэг өөрчлөлтийг авчралцаж, хүндээ ээлтэй, эрүүл аюулгүй, эко Улаанбаатар хотыг бүтээхэд өөрөөс шалтгаалах зүйлсээ хийж, хувь нэмрээ оруулна гэсэн итгэл үнэмшлээр нийслэлийн НИТХ-д нэрээ дэвшүүлэн өрсөлдөж байна.
Чингэлтэй дүүргийн хувьд гэр хорооллыг дэд бүтцэд холбон дулааны алдагдалгүй хувийн орон сууцыг хашаандаа барихад ипотекийн зээл олгосноор агаарын болон хөрсний бохирдлын асуудлыг шийдэж хамгийн гол нь иргэдийн газрын үнэ цэнэ нэмэгдэж, хашаандаа эрүүл бас аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэнэ гэдэгт хатуу итгэдэг. Байшин хорооллын хувьд хотын төвд нэмж нэг ч барилга барихгүй байх, зөвхөн дахин төлөвлөлтийн хүрээнд баригдах барилгуудыг зөвшөөрөх, ингэхдээ ил далд зогсоолын стандартыг хатуу мөрдөх зэрэг асуудалд хатуу байр суурьтай байх болно.