9 -р тойрог

Чингэлтэй дүүрэг

Сэржмаагийн

Баярмагнай

"Хүрээ Ротаракт" клубын үүсгэн байгуулагч. "Од Мөндөр" шинжлэх ухаан,танин мэдэхүйн сувгийн хамтран үүсгэн байгуулагч тэрбээр нийт 150 гаруй төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, хамтран оролцсон туршлагатай.

Боловсрол, байгаль орчныг хамгаалах, мод тарих, хүүхэд, нийгэмд тустай төслүүд дээр анхаарч ажилладаг. Мөн нийгэмд болж буй сөрөг эрх ашгийн зөрчилтэй асуудлуудыг нэн тэргүүнд тавьдаг шүгэл үлээгч нэгэн юм.

Хүүхдийн тоглоомын талбайг хамгаалах, аюулгүй орчныг бий болгох хүрээнд тууштай ажилдаг. Жишээлбэл: Тэнгис кино театрын хойно байрлах тоглоомын газрыг хувийн компанийн авсан байсныг 15 жил байрны иргэдтэй хамтран эсэргүүцэж, дүүрэг, Хотын даргад удаа дараа албан бичиг хүргүүлж, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч ажилссаны үр дүнд 2024 оны зургаадугаар сард буцаан нийтийн эзэмшлийн тоглоомын талбайгаа авч чадсан гавьяатай.