9 -р тойрог

Чингэлтэй дүүрэг

Төмөрбаатарын

Очирдарь

Сошл антрпреньёр буюу нийгмийн тодорхой асуудлуудыг шийдсэн бизнес эрхлэхийн зэрэгцээ боловсролын салбарын реформ хийх зорилготой иргэний нийгмийн төлөөлөл болон ажилладаг. “Олон улсын боловсролын харьцуулсан судалгаа” хийх, “Японы боловсролын салбарын туршлага”, “хүүхдийн хөгжлийн эмгэг”, “мэргэжил сонголт” зэрэг цуврал контентуудыг бэлтгэх ажлуудыг өөрийн үүсгэн байгуулсан “Боловсролд суурилсан хөгжил” НҮТББ-н зүгээс эрхлэн явуулдаг.

Боловсрол бол олон асуудлыг зангилаа, суурь мөн. Боловсрол зөвхөн боловсролын байгууллагын ажил биш. Гэр бүлийн оролцоо нэг тэргүүнд байдаг. Хүүхдийг өсгөх, хөгжүүлэх, хүмүүжүүлэх мэдлэг олгох нь гэр бүлийн тэргүүн үүрэг хариуцлага. Ирээдүйн оддыг алган дээрээсээ түгээдэг хүмүүс бол багш нар. Тэдний ажиллах орчин, санхүү, нийгмийн суурь асуудлууд шийдэгдээгүй цагт бид тэднээс чанар, үр дүн нэхэхэд бэрх юм.

Боловсрол зөвхөн хүүхдэд хамаатай биш. Цаг үе, нөхцөл байдал, технологийн дэвшилтэй холбоотой насанд хүрэгсэд ч байнга суралцах хэрэгцээ шаардлагатай. Тиймээс гэр ойр, чанартай боловсрол, гэр бүлийн боловсрол, сэтгэл хангалуун багш нар, насан туршийн боловсрол зэрэг дээр бүрэн анхаарч боловсролын тэгш хүртээмжийг сайжруулах чиглэлд ач холбогдол өгч ажиллахаар зорьж байна.