9 -р тойрог

Чингэлтэй дүүрэг

Доржоогийн

Батсайхан

Нүүр амны судлалын их эмч мэргэжилтэй. Эрүүл мэндийн бодлого, удирдлагаар магистр. Монголын шүдний мэргэжилтнүүдийн ерөнхийлөгч, Сайхан дент шүдний эмнэлгийн ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгч. Салбартаа 21 жил тасралтгүй ажилласан туршлагатай.

Тэрээр эрүүл мэндийн салбарыг дараагийн үе шатанд гаргаж, хиймэл оюун ухаанд суурилсан технологи, хүний нөөцийн зөв хуваарилалт сургалт, төсвийн зөв зарцуулалтын оновчтой шийдвэрийг бий болгох зорилго тавин энэ удаагийн НИХТ-ийн сонгуульд нэр дэвшиж байна.

Чингэлтэй дүүрэгт хөрсний бохирдол, агаарын бохирдол, буруу төлөвлөлтөөс үүдсэн эрүүл мэндийн асуудалд хяналт, шинжилгээ дүгнэлт гаргаж, тодорхой хувиар бууруулна. Шүдний өвчлөлийн хувь хэмжээнээс хамаарсан халдварт болон халдварт бус өвчлөлтэй тэмцэж, эрүүл мэндийн даатгалыг тэгш хүртээмжтэй байлгана. Эрүүл мэндийн байгууллагын уялдаа холбоог нийслэлийн түвшинд шийднэ.