Эдийн засагч, бизнесийн удирдлагын магистр мэргэжилтэй. Мэргэжлээрээ банк санхүүгийн салбарт тасралтгүй 10 гаруй жил ажилласан туршлагатай. Санхүү болон эдийн засгийн дүн шинжилгээ хийж, оновчтой хуваарилалт, үр дүнтэй зарцуулалт дээр шийдвэр гаргах чадвартай. Мөн олон улсын залуучуудын төрийн бус байгууллагын идэвхтэй гишүүн ба нийгэмд чиглэсэн сайн дурын төсөл хөтөлбөрүүдийг багаараа хэрэгжүүлж ирсэн туршлагатай.
Тэрээр энэ удаагийн сонгуульд нийслэл болон дүүргийн төсөв, төсвийн зарцуулалтад мэргэжлийн хүний зүгээс хяналт тавих, дүн шинжилгээ хийх, оновчтой шийдэл гаргахад анхаарч ажиллана. Төсвийн санхүүжилтийн өөр эх үүсвэрүүдийг судлах, гадны байгууллагуудын дэмжлэгийг авах, боломжит хэлбэрийн санхүүжилт болон бусад дэмжлэгийг нийслэл хотод нээхийг зорьж байна.
Хан-Уул дүүргийн Нисэх, яармагийн чиглэлийн авто зам Улаанбаатар хотын хамгийн түгжрэлтэй бүс болоод байна. Түгжрэлийг багасгах тал дээр бүх шатны төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж гол гудамж замын өргөтгөл, хороолол дундын холбоос зам, гүүрэн байгууламжийг шинээр барих зэрэг ажлыг эрчимжүүлэхэд түлхүү анхаарна. Мөн дүүргийн Хөдөлмөрийн биржид ирсэн ажлын байрны зарыг иргэн бүрд хүргэх төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах шийдлийг эрэлхийлж, бүх иргэдийн ижил тэгш орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх хүсэлтэй.