Олон улсын бизнесийн удирдлага мэргэжилтэй. Энэхүү мэргэжилээрээ 26 жил ажиллаж байгаа томоохон татвар төлөгчийн төлөөлөл юм. Тэрээр аливаа аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагааны зохион байгуулалт, ажлыг богино болон урт хугацаанд хөгжлийн стратегитай уялдуулан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр төлөвлөж, хэрэгжүүлэх, зөв, хэмнэлттэй, үр ашигтай гүйцэтгэлийг хангуулж, хянаж чаддаг туршлагаараа өөрийгөө баталсан, удирдлагын чиглэлийн мэргэжилтэн, менежер хүн.
Түүний хувьд төрийн байгууллага болон компани, аж ахуйн нэгжүүд нь үйлчилгээ, бизнесээ тайван стрессгүй хийж ашигтай ажиллах, өндөр цалинтай ажлын байр бий болгон хөгжиж дэвших нөхцөлийг нь бүрдүүлэхийг зорилго болгон НИТХ-д нэр дэвшиж байгаа билээ.
Европын топ сургуулийг дүүргэж, төгссөн чиглэлээрээ 20 гаран жил ажиллаж мэргэшсэн удирдлагын хувьд нийслэлд тулгамдсан асуудал болох замын түгжрэл, хорт утаа, шороо тоос, бохир орчин зэрэг асуудлуудыг хот төлөвлөлтийн мэргэжилтэн урбанистууд, эрчим хүчний мэргэжилтнүүд, эрүүл ахуйн стандартыг мөрдүүлэгчид, хот тохижилтын мэргэжилтнүүд, тэдгээрийн ажилладаг аж ахуйн нэгжүүдийг оролцуулан удирдан зохион байгуулж, богино хугацаанд шийдвэрлэж чадна гэдэгтээ итгэлтэй байгаа.