8 -р тойрог

Хан-Уул дүүрэг

Лхамсүрэнгийн

Мөнхтуяа

ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийг 2001 онд “Автомашин, авто аж ахуй” мэргэжлээр бакалавр, ШУТИС-ийн Механик Тээврийн сургуулийг 2004 онд “Механик инженер” мэргэжлээр техникийн ухааны магистр, Мандах Бүртгэл Их сургуулийг 2007 онд “Нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн бизнесийн удирдлага” мэргэжлээр бакалаврын зэрэгтэй.

2001-2014 он хүртэл Их дээд сургуулиудад мэргэжлээрээ багшилж байсан туршлагатай. 2017 оноос өөрийн компаниа байгуулан ажиллаж байгаа билээ.

Түүний ШУТИС- н докторантын судалгааны ажил бол “Хотын тулгамдсан асуудлуудын нэг болох Авто замын түгжрэл түүнд нөлөөлөх хүчин зүйлсийн судалгаа, түүнээс үүдэлтэй хотын доторх агаар орчны бохирдол” юм. Түүний зорьж буй зорилго авто замын түгжрэлийг сааруулах, уулзваруудад дүн шинжилгээ хийж дахин загварчлах. Мөн нийтийн тээврийн зөв оновчтой системийг бий болгох хөгжүүлэх явдал юм.