1 -р тойрог

Баянгол дүүрэг

Батцэнгэлийн

Батжаргал

Програм хангамжийн инженер мэргэжилтэй. Сүүлийн долоон жил тасралтгүй технологийн старт-ап компаниудыг хөгжүүлэн ажиллаж байна. Тэрбээр Монголын томоохон аж ахуй нэгжүүдэд мэргэжлийн дагуу ажиллаж, мэдээллийн технологийн томоохон төслүүдэд гар бие оролцсон туршлагатай. Мөн мэдээллийн технологийн хэрэгжүүлж буй төслүүдээрээ дотоодын болон олон улсын шагнал урамшууллыг хүртэж байсан. Мэдээлэл технологи болон нийгмийн чиглэлийн төслийг удирдан зохион байгуулах ур чадвартай технологийн мэргэжилтэн.

Тэрбээр ХҮН намд элссэн цагаасаа оролцоог чухалчилж өнгөрсөн 8 сарын хугацаанд Баянгол дүүргийн тэргүүлэгч гишүүн, Цахим бодлого, үйл ажиллагааны газрын дарга, Төлөөлөх зөвлөлийн гишүүн зэрэг хариуцлагатай албан тушаалд сонгогдон ажиллаж байна.

Түүний нэн тэргүүний зорилт бол зөвхөн Баянгол гэлтгүй нийслэлийн иргэдийн санал асуулга дээр тулгуурласан төлөвлөлт бүтээн байгуулалтын ажлууд хэрэгжүүлдэг болгох. Үүний тулд бүгдэд нээлттэй нийслэлийн санал асуулгын аппликейшн, вэб хөгжүүлэх. Цаашлаад Smart City буюу ухаалаг Улаанбаатар хотыг утгаар нь бий болгохоор тархи оюунаа зориулахаар сэтгэл шулуудаад байна.