8 -р тойрог

Хан-Уул дүүрэг

Самдангийн

Отгонбат

Компьютер техникийн инженер, эдийн засагч хосолсон мэргэжилтэй. Монголоос анх удаа Америкийн зах зээлд финтек зээлийн үйлчилгээ ажилттай нэвтрүүлсэн туршлагатай. Монгол компани, монгол инженерүүдийн бүтээсэн технологи, шийдлээр 100 сая хүн амтай Филлипиний зах зээлд бизнесээ өргөжүүлэн ажиллаж байгаа чадварлаг залуу.

Тэрээр үндэсний баялаг хүн бөгөөд эрүүл, бүтээлч тогтолцоо, ур чадвартай ажилтан бол амжилтын тулгуур хэмээн үздэг. Хүний хөдөлмөрийг шударга үнэлэн урамшуулах нь амжилтын үндэс гэх итгэл үнэмшилтэй. Иргэний санаачлагаараа дугуйн 9 зогсоол, 23 мянган модтой шинэ ой бүтээсэн шигээ хотоо хүний төлөө болгож өөрчлөх бодлого шийдэлд идэвхтэй оролцохоор НИТХ-д нэр дэвшиж байна.

Түүний хувьд иргэдийн төлөөлөгч гэдэг бол эрх мэдэл биш , иргэдийнхээ эрх ашгийг нь хамгаалагч иргэн байх үүрэгтэй гэж үздэг. Хүндээ халтай, хотын асуудал бэрхшээл хог мэт овоорсон. Асуудал шийдэх төсөв мөнгө нь өсөхийн хэрээр үр өгөөж нь буурсаар байгаад эдийн засагч, инженер хүний хувьд татвар төлөгчдийн хөлс хүчээр бүрдсэн төсвөө үр ашигтай болгох, түшмэл дарга нарын баримжаа төсөөллөөр бус баримт нотолгоонд тулгуурлаж, хувийн сонирхлоор бус нийтийн ашиг тусын төлөө зориулахад санал, санаачилгатай, тооцоо судалгаатай оролцохыг зорьж ажиллана.