7 -р тойрог

Сүхбаатар дүүрэг

Билэгтийн

Зандан

Олон улсын харилцааны магистр, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. Хувийн хэвшилд борлуулалт маркетингийн чиглэлээр, Британийн Элчин сайдын яаманд Худалдаа хөрөнгө оруулалтын газрын даргаар, Европ Монголын хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимын гүйцэтгэх захирлаар ажилласан. Япон, Британи, Австралид тэтгэлгээр сурч байсан. 2000 оноос Ротаракт, Ротари клубүүдэд сайн дурын ажил хийж ирсэн. Англи, орос, япон хэлтэй.

ХҮН намын СБД-ийн намын хорооны тэргүүлэгч гишүүн. Төрлөх хотоо хүүхэд тоглох, хөгшид нарлах, хүн алхах, тэрэг түрэх, тэргэнцэртэй явахад таатай орчин бүрдүүлэх зорилготой НИХТ-д нэр дэвшиж байна.

Сүхбаатар дүүрэг нь түүний бага насаа өнгөрөөж, одоо амьдарч байгаа төвийн дүүрэг бөгөөд өнөөдөр байшин хэт төвлөрсөн, зогсоол хүрэлцээгүй, ногоон байгууламж дутмаг замбараагүй болсон байгаад эмзэглэж явдаг. Мөн ганц Сүхбаатар дүүрэг гэлтгүй хот даяараа түгжрэл, утаа зэрэг тулгамдсан асуудлуудтай. Тэрээр Британийн Элчин сайдын яам, Европ Монгол хамтарсан худалдаа аж үйлдвэрийн танхимд байхдаа гадаадаас хөрөнгө оруулалт татах, хувийн хэвшлээс хөрөнгө босгох чиглэлээр ажиллаж байсан туршлагатай тул төр, хувийн хэвшлийн түншлэл дээр суурилан бүтээн байгуулалт хийх боломжийг эрэлхийлнэ.