7 -р тойрог

Сүхбаатар дүүрэг

Бат-Очирын

Аригуун

Хог хаягдлын дахин боловсруулах төсөл хөтөлбөрүүдэд зөвлөх, гүйцэтгэгчээр нийт 11 жил ажилласан туршлагатай. Эдийн засгийн чиглэлээр судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг удирдан зохион байгуулж байсан. Хэрэгжих боломжтой практик шийдэл, бодлого боловсруулалтыг хийх чадвартай.

Тэрээр органик хаягдлын, ногоон байгууламжийн хаягдлуудын зохицуулалтыг сайжруулах, хог хаягдлын дахин боловсруулах компани, ТҮК, СӨХ, Хотын удирдлагын уялдаа холбоо сайжруулах тухайлбал ногоон байгууламжийн хаягдлыг тусад нь хаядаг болгох, ингэснээр Компост үйлдвэрлэлийн стратегийн түүхий эдийг бий болгох зэрэг олон асуудлыг шийдвэрлэхээр зорьж байна.

Мөн сонгогчдоо богино хугацаанд ойлгож, товч бөгөөд тодорхой энгийн хүнд ойлгомжтой байдлаар хийх гэж буй, хийж буй ажлаа ойлгуулах ур чадвартай нэр дэвшигч юм.