7 -р тойрог

Сүхбаатар дүүрэг

Цонхиогийн

Цолмон

МУБИС-БоСС Нийгмийн ажилтан бакалавр, СЭЗИС-MBA бизнесийн удирдлага магистр, Galifornia university – теологи судлал мэргэжилтэй, “Топ Кюзин” ХХК-н гүйцэтгэх захирал, үүсгэн байгуулагч бөгөөд бизнесийн салбарт 16 жил удирдах ажил хийж байгаа туршлагатай.

Тэрээр салбарын онцлогоос хамаарч жилд дунджаар 100-150 залуусыг ажлын байранд сургаж дадлагажуулж, хөдөлмөртэй танилцуулж, мэргэжилтэн болгож удирдан зохион байгуулж ажиллуулж байна. Манлайлал, удирдах ур чадвар, илтгэх ур чадвар, зохион байгуулах чадвартай. Нийгэмд эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал үзүүлж, улс эх орондоо ихийг хийж бүтээх том зорилготой.

Жижиг дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл болон дуу хоолойгоо өргөж, бизнесийн орчныг сайжруулах, эмэгтэй бизнес эрхлэгчдийг дэмжин ажиллахад гар бие оролцон бүх шатанд төлөөлөн нөлөөлж ажиллана. Сүхбаатар дүүрэг бол бизнес эрхлэгчдийн худалдаа үйлчилгээний дүүрэг. Тийм учраас худалдаа үйлчилгээний орчныг хууль эрхзүйн орчинд бүх л түвшинд хамгийн боломжит таатай нөхцөлд аваачих, түрээсийн гэрээ, түрээслэгчийн эрхийг хамгаалах, хууль зүйн орчныг бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлэхэд чиглэж ажиллана.