Сингапурын Үндэсний Их Сургуулийн харьяа Ли Куан Югийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн төрийн удирдлагын магистр.
Нийгмийн шаардлагаар бий болсон ХҮН намд амьдарч буй орчноо, эх орноо сайжруулъя, хувь нэмрээ оруулъя гэсэн чин сэтгэлээр элсэн орж, хот төлөвлөлт, шинжлэх ухааны үндсэн дээр хотоо хот шиг болгохын төлөө үнэт зүйл, зорилго нэг бүхий багийнханы хамт нэр дэвшиж байна.
Тэрээр нийслэл гэлтгүй улсын хэмжээнд бүтэхгүй бүхний ард төсөв, санхүүгийн луйвар, хулгай, дээрэм бий. Иргэдээс цугларсан татварыг буруу удирдах байтугай илт хулгайлж байгаа байдлыг засч, зөв төлөвлөлтийг зөв санхүүгийн удирдлагаар, сайн хяналтад дор хэрэгжүүлэхийн төлөө ажиллах зорилготой. Хөрөнгийн зах зээл дээр өдийг хүртэл ажилласан туршлагаа нийслэлийн санхүүг удирдахад, хянахад ашиглана.