6 -р тойрог

Сонгинохайрхан дүүрэг

Чулууны

Баярсайхан

Барилгын зураг төслийн салбарт 18 дахь жилдээ ажиллаж байгаа инженер. Барилгын зураг төслийн MNS 3757-ийн 24 стандартын шинэчлэх, барилгын ажлын зургийн стандарт шаардлагыг загварчлан үзүүлсэн “Эталон зураг” боловсруулах ажлыг зохион байгуулж , “Эталон зураг” хэрэглэх заавар боловсруулах ажлуудад хамтран оролцож БХБ-ын сайдын 2017 оны 125 дугаар тушаалаар батлуулсан. Сүүлийн 4-н жилд Цэцэрлэг, сургууль, Соёлын төв, зочид буудал, эмнэлэг зэрэг олон нийтийн барилгын зураг төсөл, түүний засварын зураг зэрэг 15 орчим төслүүдийг боловсруулсан мэргэшсэн зэрэгтэй архитектор. Монголын барилгын зураг төсөл зохиогчдын холбооны УЗ-ийн гишүүн. Монголын архитекторуудын эвлэлийн гишүүн

Дүүргийн нийгмийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой. Үүний тулд хот төлөвлөлтийн хууль, дүрэм журмийг илүү сайжруулах ажилд гар бие оролцох болно. ХҮН намын мөрийн хөтөлбөрт орсон хот төлөвлөлтийн хүрээнд дэвшүүлж буй бодлогыг одоо хэрэгжиж буй хууль, норм дүрэм, журмуудыг хамтатган уялдуулж сайжруулан ажиллана.

Төр хувийн хэвшлийн түншлэлээр инженерийн дэд бүтцийг бий болгох хууль эрх зүйн орчныг шинэчлэх, инженерийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлийн санхүүжилтээр хийлгэж, ашиглалтыг хариуцуулах, иргэдэд илүү хуулийн талыг мэдлэг мэдээллийг түгээх шийдлүүдийг санал болгож байна.