5 -р тойрог

Сонгинохайрхан дүүрэг

Лувсанчүлтэмийн

Аззаяа

Биологи-эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Бизнесийн удирдлага, маркетингийн чиглэлээр мэргэшүүлэх сургалтуудад хамрагдсан. Үйлчилгээний байгууллагад зохион байгуулагч, менежер болон сургалт хөгжүүлэлтийн газарт маркетинг, борлуулалтын менежерээр ажилласан туршлагатай.

Намын үнэт зүйл, соёлд нэгдэж, түүнийг нийтэд түгээн дэлгэрүүлэх, суртчилах ажилд өөрийн цаг хугацаа, мэдлэг туршлагыг зарцуулан, орон нутгийн сонгуулийн хүрээнд нэрээ дэвшүүлэн иргэд сонгогчидод намын үзэл баримтлал мөрийн хөтөлбөрийг таниулах ажлыг түүчээлэн ажиллана.

Ядуурал, боловсролын тэгш хүртээмжийн асуудлуудад онцгой ач холбогдол өгч, тодорхой шийдлүүдийг санал болгож тууштай, зохион байгуулалттай, биелэлтэнд тогтмол хяналтыг тавьж ажиллана.