Эдийн засагч мэргэжилтэй. Зөвлөх үйлчилгээний компанид дата шинжээч, төслийн менежерээр ажиллаж байгаа залуу мэргэжилтэн. 2022 оноос хойш хот төлөвлөлт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр төрийн бус болон сайн дурын холбоодод ажиллаж байгаа. Мөн “Орчноо ногооруулах 5 бүтээлч шийдэл” дижитал гарын авлагыг баг хамт олноороо бэлтгэн гаргаж байсан туршлагатай.
Түүний хувьд амьдрах орчныг сайжруулснаар иргэдийн оролцоо нэмэгдэнэ хэмээн үздэг. Хотын удирдлагууд иргэдээ сонсож, өдөр тутмын амьдралд нь нийцсэн, асуудлуудыг нь шийдсэн оновчтой арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, иргэдийнхээ дуу хоолой болон ажиллахыг зорилгоо болгон ажиллах бөгөөд хүн төвтэй, хүндээ ээлтэй хотыг цогцлоох хүсэл эрмэлзэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн хувьд хүн амын нягтрал ихтэйгээс гадна хүрээлэн буй орчин, ажилгүйдэл зэрэг нийгэмд тулгамдаж буй асуудлууд хамгийн эмзэг байдаг тойрог. Иргэдээ нийгэмдээ оролцоотой, амьдрахад таатай орчныг бүрдүүлэхэд нь чиглэсэн мөрийн хөтөлбөрүүдийг шат дараатай уялдуулан ажиллахыг зорьж байна.