1 -р тойрог

Баянгол дүүрэг

Төмөр-Ухнын

Золбоот

Багш, эдийн засагч мэрэгжилтэй. Бизнесийг өмгөөлөн дэмжих зорилготой тэрбээр бизнесийн эрхлэх компаниудад боломж олгож, эдийн засаг дахь төрийн оролцоог хумьж, хувийн хэвшлийг дэмжих нь улс орны хөгжлийн гарц, суурь нөхцөл гэдэгт итгэдэг. Асуудлыг олж, бүтээмжтэй шийдлийг санал болгох нь түүний хийдэг ажил, сурсан дадал.

Нягтаршил ихтэй бүсэд зөвхөн инженерийн болон нийгмийн дэд бүтцийн барилга байгууламж, нийтийн эзэмшлийн зам, талбай, ногоон байгууламж барих Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж иргэдийн эрүүл, аюулгүй, амар тайван орчин нөхцөлд амьдрах эрхийг хамгаална.

Тусгай замын автобус, трамбай зэрэг нийслэлийн нөхцөл байдалд нийцсэн нийтийн тээврийн үйлчилгээгээр төрөл зүйлийг нь нэмэгдүүлж, явган хүний зам, дугуйнд ээлтэй хотыг хөгжүүлэхэд анхаарна.