5 -р тойрог

Сонгинохайрхан дүүрэг

Дашхүүгийн

Батмандах

Бизнесийн удирдлага болон багш судлаач мэргэжлээр бакалавр, бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй. 2016-2018 онд Хөгжлийн банкинд стратеги төлөвлөлтийн газар мэргэжилтэн, 2010-2024 онд Точлэйнд ХХК, 2018-2020 онд Шивээ Овоо ХК, УБ хотын төлөөлөгчийн газрын дарга, 2022 онд Этэрнал Эмэралд ХХК захирлын албыг тус тус хашиж, Монгол Улсын Шадар сайдын гадаад худалдаа, хөрөнгө оруулалт хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна.

Сонгинохайрхан дүүргийн иргэний хувьд төвийн дүүрэг захын дүүрэг гэж ялгаж ханддаг байдлыг нэн тэргүүнд халах, ажлын байрыг нэмэгдүүлж, ЖДҮ-г дэмжих бодлогоор дамжуулж боловсролтой орлоготой өрхүүдийг бий болгоно. Солонгос, Япон улсад 15 жил сурч, ажиллаж байсан туршлага, хөгжил дэвшилтэт бодит амьдралын шийдлүүдээс дүүргийнхээ онцлогтой уялдуулан зорилго шийдэл гаргаж ажиллана.

Зөвхөн ярьдаг, шүүмжилдэг биш нүдэнд харагдаж гарт баригдах бодит ажил хийхийг урьтал болгон иргэдийн өдөр тутамд тулгамдсан асуудал сургууль цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэх гол бодлогоо хэрэгжүүлнэ.