5 -р тойрог

Сонгинохайрхан дүүрэг

Пүрэвдоржийн

Минжмаа

Японы Кобе ИС боловсрол эзэмшиж дээд сургууль, мастер, доктор зэрэг хамгаалсан. Гадаад худалдаа, тээврийн менежмент, логистик уул уурхайн салбарт өөрийн сурсан мэдлэгээ хэрэгжүүлж ШУТИС багш, Бридж ХХК гадаад худалдааны менежер, “Алтайн Хүдэр” ХХК, “МИАТ” ХК, “Мөнх-Эрин” ХХК, “Алтай логистик” ХХК гээд бүх л салбарт тээвэр логистикийн мэргэжлээр 20 гаруй жил ажиллаж байна.

Тэрбээр улсын бодлого тодорхойлолцох, хууль санаачлах нь компанийн ашигт ажиллагаанаас тэс хөндлөн зүйл мэт боловч зарим талаараа төстэй гэж боддог. Компанийн засаглалыг зөвхөн ашиг олох, ашиг хуваарилах гэх ойлголт ард үлдсэн. Хүн төвтэй байж ажилчдын нийгмийн асуудлуудыг шийдвэрлэсэн, хамтдаа хөгжиж дэвжсэн засаглал, хүндээ ээлтэй орчныг бүрдүүлэн ажиллах нь чухал гэсэн философийг баримтлан ажилладаг.

Гэр хорооллыг дэд бүтэцтэй холбосноор агаар болон хөрсний бохирдлын асуудлыг шийдвэрлэх, түүнчлэн хог хаягдлын менежментийг сайжруулж, төр хувийн хэвшлийн зохистой түншлэлийн загварыг бий болгохоор зорино.