5 -р тойрог

Сонгинохайрхан дүүрэг

Шүрэнтуяагийн

Билгүүн

Бизнесийн удирдлага-Олон улсын худалдаа, менежмент мэргэжилтэй. Зам, барилга угсралт, авто тээврийн салбарт хүний нөөц, дотоод хяналт, үйл ажиллагааны чиглэлээр 14 дэх жилдээ ажиллаж, дотоодын болон олон улсын авто зам, олон улсын нисэх онгоцны буудлын төслүүдэд амжилттай ажилласан.

Нийслэлд нэн тэргүүнд тулгамдаж байгаа ХҮН амын төвлөрөл, түүнээс үүдсэн утаа, түгжрэл, хүмүүнлэг бус үзэгдлийг арилган Монгол Усын ирээдүй болсон хүүхдүүд, иргэдэд нээлттэй нийгмийг бий болгож эрүүл, аулгүй орчинд амьдрах, үндсэн хуулиар олгогдсон эрхийг бүрэн эдлүүлэхийн төлөө ажиллах болно.

Зам, тээврийн салбарт хүний нөөцөөс эхлэн уул уурхайн тээвэр хариуцсан захирал хүртэл ажиллах хугацаанд дэд бүтцийн чиглэлд бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож ирсэн. Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар тойрог төвийн шугамд бүрэн холбогдоогүй цаашид ч холбогдох магадлал багатай байгаагаас шалтгаалж Сонгинохайрхан дэд төвийг бий болгож үндсэн магистриал шугамуудыг холбох, түүнийг дагасан хатуу хучилттай авто зам, дэд ажлууд болох эрчмийн төслүүдийг эхлүүлэх санаачилга гарган хашаандаа олон улсын жишиг стандартын дагуу амьдрах бүхий л боломжийг эрэлхийлж, ногоон дүүрэг болгох зорилготой.