4 -р тойрог

Баянзүрх дүүрэг

Буянтогтохын

Алимаа

Итали улсын Милан хотод санхүү нягтлан бодогчоор төгссөн. Европын орнуудад 23 жил амьдарсан, Итали, Орос, Англи, Польш хэлтэй. Мөн усан сэлэлтийн тамирчин. Түүний хувьд хувийн бизнес эрхлэгч, Италийн элчин сайдын яамны баталгаат орчуулагч, ОУ-ын хүмүүнлэгийн байгууллагын сайн үйлстэн гэх мэт ажлуудыг хийж ирсэн туршлагатай. Олон хүнд гэр орон, хувцас хэрэглэл, эм эмнэлэг зэргээр үйлчилж, орон байр олж өгөх ажлыг тогтмол хийдэг.

Тэрээр хотын гэр хорооллын хашаа болгонд үйлдвэрлэл хийх боломжтой гэж үзэн "Шинэ гудам" төслийг санаачлан хороо, дүүргийн хэмжээнд олон айл өрхийг хамарсан ажлыг өрнүүлэхээр ажилласаар байна.

Түүний хувьд шинэ хүн, шинэ хүч улс төрд өөрчлөлтийг авчирна хэмээн үздэг бөгөөд. Хүмүүнлэгийн үйлсийг түүчээлэгч, олон улсын туршлагатай мэргэжилтэн юм.