4 -р тойрог

Баянзүрх дүүрэг

Мянгандашийн

Бямбадорж

Уул уурхай, бизнесийн удирдлага мэргэжилтэй. Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа, үйлчилгээ болон шахмал түлш үйлдвэрлэлийн салбарт удирдах албанд ажилласан туршлагатай. Тэрбээр хариуцсан ажилдаа идэвхийлэн манлайлж ажиллахыг чиглэл болгодог.

Намын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэн хүүхдүүдийн эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг хангаж ажиллахад гол анхаарлаа хандуулан ажиллахыг зорьж байна.

Тэрбээр нийслэлийн иргэд эрүүл орчинд амьдарч чадахгүй байгаа нь агаар, хөрс, усны бохирдолтой шууд холбоотой гэж үздэг бөгөөд иргэдийн амьдрах орчныг сайжруулахад урт хэгцаандаа гэр хорооллуудаа орон сууцжуулах, дунд богино шатандаа цэвэр ус, бохирын шугамын дэд бүтцээр хангах, эрчим хүчний эх үүсвэрээр халаалт авах нөхцөлийг бүрдүүлэх гэж үздэг. Үе шаттайгаар нүхэн жорлон, яндангийн тоог бууруулахад анхаарч бүх шатны мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахаар зорьж байна.