4 -р тойрог

Баянзүрх дүүрэг

Ганбаатарын

Алтантүрүү

Сэтгүүлч мэргэжилтэй. Телевизийн салбараас ажлын гараагаа эхлэн долоо хоног тутмын “ТОЛЬ” сонины ерөнхий эрхлэгч зэрэг хэвлэл мэдээллийн салбарт 20 жил ажиллаж байгаа туршлагатай.

Тэрбээр энэ хугацаанд олон арван нэвтрүүлэг, ярилцлага хийсэн нь үргэлж эгэл иргэдийн аж, амьдралыг зонхилон харуулдаг онцлогтой. Түүний бүтээсэн “Танайд хоноё”, “Хүний төлөө” хөрөг нэвтрүүлэг нь НИХТ болох түлхэц болж өгсөн учир хүнд зориулагдаагүй нийслэлийг өөрчлөхийн тулд багаараа ажиллах зорилготой.

Түүний хувьд Баянзүрх дүүргийн 4-р тойрог бол нийслэлийн зүүн зах. Хамгийн олон айл өрхүүдтэй тойрог. Тиймдээ ч тэд дэд бүтэц, бүтээн байгуулалтаас үргэлж хоцордог байдлыг өөрчлөн нийслэлийн төвийн иргэдтэй ижил хурдаар хөгжүүлэх бодлого баримтална. Үгээр зогсохгүй эх, хүүхдийн аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө өөрийн дуу хоолойг хүргэж, ур чадвараа дайчлан ажиллах хүсэлтэй байна.