3 -р тойрог

Баянзүрх дүүрэг

Сумъяагийн

Эрдэнэбулган

Барилгын инженер мэргэжилтэй, бизнесийн удирдлага мэргэшсэн. Монгол Улсын зөвлөх инженер. Тэрээр мэргэжлээрээ 25 жил тасралтгүй ажиллаж, 13 жил төрийн байгууллага болон төрийн өмчийн компани, 12 жил нь хувийн хэвшилд ажилласан туршлагатай. Тэрбээр мөрийн хөтөлбөрийг хангаж баг хамт олонтойгоо нэгдмэл санаатай, цаашид намын стратеги төлөвлөгөөтэй уялдуулж орон нутгийн байгууллагын үйл ажиллагааг тогтмолжуулахаар зорин ажиллаж байна.

НИТХ-ын түвшинд намын оролцоог нэмэгдүүлэн, Нийслэлийн Засаг даргатай хамтран, иргэдийг хүн төвтэй, зорилтод түвшний оролцоог хангуулан ая тухтай амьдрах боломж нөхцөлийг бүрдүүлэхэд тууштай ажиллах зорилготой.

Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлт, дэд бүтцийн хангамжийг сайжруулах, ногоон бүс бий болгохын тулд бизнес сэтгэлгээ болон инженерийн төлөвлөлт, тооцоолол дээр ажиллах хүсэлтэй. Хэлсэн бол итгэл алдахгүй хариуцлагатайгаар ажлаа хийдэг хүн юм.