БНХАУ Бээжин хотод эдийн засагч мэргэжлээр бакалавр, СЭЗИС MBA магистр. Арав гаран жил барилга, хот төлөвлөлтийн салбарт ажиллаж байна. ХҮН намын хотын хөгжлийн экспертүүдийн зөвлөлийн гишүүн. Англи Хятад хэлтэй.
Барилга хот төлөвлөлтийн салбарт ажиллаж, хотыг хэрхэн хөгжүүлэх, урбан хотуудын тулгамддаг асуудлыг хэрхэн шийдвэрлэх зэргийг судалж өдийг хүрээд байна. НИТХ-н төлөөлөгч болсноор их хотын асуудлуудыг гар бие оролцон шийдвэрлэж, дээрээс харьцдаг дарга биш нийт иргэдийнхээ дуу хоолой болно гэж итгэж байна.
Утаа, түгжрэл, замбараагүй баригдсан байшин барилга, тоос шороо хогондоо дарагдсан гудамжнууд, сургууль цэцэрлэгийн хүрэлцээ, чанаргүй дахин төлөвлөлтүүд, хүүхэд хөгшид, тэрэгтэй ээжүүд аюулгүй зорчих явган зам гээд маш олон асуудал бий. Эдийн засагч хүний хувьд эдгээр асуудлыг шийдэх нөөц бололцоо бидэнд байгаа гэдгийг хэдийн тооцсон. Барилга, хот төлөвлөлтийн салбарт ажилладаг хүний хувьд Баянзүрх дүүргээ УБ-н хотын жишиг төлөвлөлттэй дүүрэг болгох зорилготой байна.